Сүүлд нэмэгдсэн

Study in USA2018, 11 сар 21. 10:02
Study in New Zealand2018, 11 сар 21. 10:00
Curriculums2018, 8 сар 10. 18:03
Why study in Australia?2018, 8 сар 10. 18:00
Education system of Australia2018, 8 сар 10. 17:58
Commonwealth of Australia2018, 8 сар 10. 17:56
Greeting2018, 8 сар 10. 17:52
Singapore2018, 8 сар 10. 17:50
The Republic of India2018, 8 сар 10. 17:46

Шинэ Зеланд

2018 оны 8-р сарын 6    15 цаг 53 минут

 

Шинэ Зеланд баруун өмнөд Номхон Далайд орших хоёр том арал (Хойд Арал, Өмнөд Арал) болон олон тооны жижиг арлаас (томоохноос нь дурдвал Стюарт арал/Ракиура, Четхэм

арлууд) бүрдэнэ. Уугуул иргэд болох маори үндэстэн Шинэ Зеландыг Aotearoa буюу

орчуулбал Урт цагаан үүлний орон гэдэг байжээ. Өөрийн засаг захиргаатай боловч чөлөөт

холбооны бүрэлдхүүнд ордог Күүкийн арлууд болон Ниуэ; Токелау; Росс хараат нутаг

дэвсгэр (Шинэ Зеландын Антарктид дахь нутаг дэвсгэр) мөн Шинэ Зеландын хүрээлэлд

багтдаг.

 

Шинэ Зеланд газарзүйн хувьд Австралиас Тасман тэнгисээр 2000 орчим километр зайтай тусгаарлагдаж оршдог. Түүний хамгийн ойрын хөршүүд гэвэл хойд зүгт нь орших Шинэ

Каледони, Фижи, Тонга юм. Урт удаан хугацаанд тусгаарлагдмал байсан учраас Шинэ

Зеланд нь шувууд зонхилсон өвөрмөц амьтны аймагтай болжээ. Эдгээр шувууны олонхи

зүйл нь хүмүүс болон тэдний авчирсан хөхтөн амьтдын улмаас устаж үгүй болжээ.

 

Хүн ам нь голдуу Европ гаралтай бөгөөд уугуул Маори үндэстэн нь хамгийн том үндэсний цөөнх юм. Азичууд болон Маори бус полинезчууд ялангуяа хотуудад олноороо оршин суудаг. Хатан хаан II Элизабет Шинэ Зеландын хатан хааны хувьд Төрийн тэргүүний үүргийг

гүйцэтгэдэг бөгөөд түүний эзгүйд намын гишүүн бус Амбан захирагч Хатан хааныг төлөөлдөг. Хатан хаан 'хаанчилдаг боловч төрийн эрх барьдаггүй.' Хатан хаан улс төрийн бодит

нөлөөгүй бөгөөд үндсэндээ бэлэг тэмдгийн шинжтэй. Улс төрийн эрх мэдлийг ардчилсан

замаар сонгогдсон Шинэ Зеландын Парламент Засгийн газрын тэргүүн болох Ерөнхий

сайдын удирдлага дор барьдаг. Шинэ Зеландын нээлттэй эдийн засаг дэлхийн хамгийн

чөлөөт захзээлийн капиталист эдийн засгийн нэг гэдгээрээ нэртэй юм.

Шинэ Зеландад сурагчид 5-19 насны хооронд бүрэн бус боловсрол эзэмших эрхтэй болно. Харин 6-16 насны хооронд албан боловсрол эзэмшинэ. Тус улсад хоёр төрлийн дунд сургууль байдаг.
Нийт сурагчдын 85 хувь нь улсын сургуульд, 12 хувь нь улсын хувь нийлүүлсэн тусгай сургалттай хувийн сургуульд, 3 хувь нь хувийн сургуульд суралцдаг.
 
 

Сэтгэгдэл бичих

© 2022 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг