Сүүлд нэмэгдсэн

Study in USA2018, 11 сар 21. 10:02
Study in New Zealand2018, 11 сар 21. 10:00
Curriculums2018, 8 сар 10. 18:03
Why study in Australia?2018, 8 сар 10. 18:00
Education system of Australia2018, 8 сар 10. 17:58
Commonwealth of Australia2018, 8 сар 10. 17:56
Greeting2018, 8 сар 10. 17:52
Singapore2018, 8 сар 10. 17:50
The Republic of India2018, 8 сар 10. 17:46

Хятадын виз

2018 оны 8-р сарын 3    11 цаг 50 минут

Визний ангилал:

L ВИЗ БУЮУ ЖУУЛЧНЫ ВИЗ:

L ангилалын визийг БНХАУ-д төрөл садантайгаа уулзах, аялаж жуулчлах ба бусад хувийн хэргээр тус улсад зорчих гадаадын иргэдэд олгодог.L ангилалын виз нь олгогдсоноосоо хойш 90 хоногийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд тус улсад нэвтрэн орсноос хойш 30 хоногийн хугацаатай байдаг.L ангилалын визийг нэг удаагийн , хоёр удаагийн , олон удаагийн ангилалаар авах бололцоотойгоос гадна 30 хоногийн хугацаа дуусахаас өмнө сунгуулж болно.

F ВИЗ БУЮУ БИЗНС ВИЗ:

Бизнес ангилалын визийг албан хэрэг , хурал зөвөлгөөн , судалгаа хийх , шинжлэх ухаан технологи , соёл , урлагийн солилцоо , богино хугацааны туршлага судлах , дадлага , сургалтад 6 сараас дээшгүй хугацаагаар суралцасдад олгодог.F ангилалын виз нь олгогдсон өдрөөс хойш 90 хоногийн дотор хүчинтэй байх бөгөөд тус улсад нэвтэрснээс хойш 3 сарын хугацаанд хүчинтэй байна.F ангилалын визийг нэг удаагийн , хоёр удаагийн , олон удаагийн ангилалаар авах бололцоотойгоос гадна 6 сараас 1 жилийн хугацаатай олгодог.

Z ВИЗ БУЮУ АЖЛЫН ВИЗ:

Z ангилалын визийг Хятадад урт хугацаагаар ажилах болон суралцахыг хүсэгчдэд олгодог. Визээр Хятадад ирэхээс өмнө 1 удаагийн орох визийг 3-4 сарын дотор оршин суух хугацаатай олгодог. Z визтэй хун хятадад ирсэний дараа түр хугацаагаар оршин суух зөвшөөрөл ба олон удаагийн орох гарах визийг зайлшгүй мэдүүлэх шаардлагатай.Энэ визийг мэдүүлэхийн тулд виз мэдүүлэх хуудасыг бүрэн бөглөж компани , албан байгууллагын тамгыг даран , эрүүл мэндийн гэрчилгээ (анх удаа мэдүүлж байгаа бол ) болон паспортын хамт өгнө. Гэр бүлтэй бол гэрлэлтийн баталгаа , хүүхдийн төрсний гэрчилгээг хавсаргах шаардлагатай

X ВИЗ БУЮУ ОЮУТАНЫ ВИЗ:

Х ангилалын визийг БНХАУ-д 6 сараас дээш хугацаагаар дадлага хийх , суралцахаар ирж буй гадаадын иргэдэд нэг удаагийн , хоёр удаагийн , олон удаагийн орох гарах төрлөөр олгодог.

C ВИЗ БУЮУ НИСЭХ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ВИЗ:

C ангилалын визийг агаарын хөлөг, олон улсын галт тэрэг, бусад тээврийн хэрэгслийн багийн бүрэлдэхүүн, тэдгээрийн хамт яваа гэр бүлийн гишүүдэд олгодог.

J ВИЗ БУЮУ НИСЭХ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ВИЗ:

J-1 ангилалын визийг Хятадад оршин сууж буй гадаадын сурвалжлагчид,
J-2 ангилалын визийг Хятадад богино хугацаагаар сурвалжлага хийхээр ирсэн гадаадын сурвалжлагчид олгодог.

D ВИЗ БУЮУ НИСЭХ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ВИЗ:

D визийг БНХАУ-д байнга оршин суухаар мэдүүлсэн гадаадын иргэдэд олгоно.
Анхаарвал зохих зүйлс:

D, Z , X визтэй хүмүүс Хятадад ирмэгцээ , эсвэл шилжин нүүхдээ оршин суугаа хэсгийн цагдаагийн хэлтэст бүртгүүлэх ёстой. Хэрвээ нэг удаагийн визтэй бөгөөд гадаадад яваад иргэж ирэх бол цагдаагийн газрын иргэд , гадаад иргэдийн асуудал эрхлэх газарт хандан буцаж орж ирэх виз мэдүүлэх шаардлагатай.

Паспортын хугацаа дуусч , шинээр паспорт аваад виз дахин мэдүүлэх бол хуучин паспортоо хавсаргана.

Визийг сунгах буюу ангилалыг өөрчлөх.
Визийн хугацаа дуусахаас 2 ба түүнээс багагүй хоногийн өмнө виз сунгуулах хүснэгтийг бөглөж гадаадын иргэдийн хэрэг эрхлэх цагдаагийн газрын гадаад харилцааны хэлтэст мэдүүлнэ. L ангилалын визийг нэг удаа нэг сараар сунгана. X , F визийг сунгахад ажил олгогч , сургууль, их дээд сургуулийн батлан даалт гаргасан бичиг бүрдүүлнэ.Виз сунгах төлбөр 400 юань

Сэтгэгдэл бичих

© 2021 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг