Сүүлд нэмэгдсэн

Study in USA2018, 11 сар 21. 10:02
Study in New Zealand2018, 11 сар 21. 10:00
Curriculums2018, 8 сар 10. 18:03
Why study in Australia?2018, 8 сар 10. 18:00
Education system of Australia2018, 8 сар 10. 17:58
Commonwealth of Australia2018, 8 сар 10. 17:56
Greeting2018, 8 сар 10. 17:52
Singapore2018, 8 сар 10. 17:50
The Republic of India2018, 8 сар 10. 17:46

Япон улсын виз,түүний ангилалууд

2018 оны 8-р сарын 3    11 цаг 37 минут

Визний төрөл

Япон улсад оршин суух визийг авахын тулд Япон улсын Хууль зүйн яамны Хилийн шалган нэвтрүүлэх хэлтсээс олгосон “Оршин суух зөвшөөрлийн бичиг”-ийг авсан байх шаардлагатай. Оршин суух зөвшөөрлийн бичгийг авахад 2-оос 3-н сар ч зарцуулах тохиолдол байдаг тул Япон талаас урьж буй байгууллагатайгаа урьдчилан зөвлөлдсөний үндсэн дээр зорчих өдрөө зөв тооцоолон визээ мэдүүлнэ үү. Оршин суух визний ангилалд дараахи төрлүүд байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Япон улсын Хууль зүйн яамны цахим хуудаснаас авна уу.

АЖИЛЛАЖ ХӨДӨЛМӨРЛӨХ ВИЗНИЙ ТӨРӨЛД:

Багш, соёл урлаг, шашин, хэвлэл мэдээлэл, хөрөнгө оруулалт менежмент, хууль санхүү, анагаах, судалгаа шинжилгээ, боловсрол, технологи, хүмүүнлэгийн мэдлэг олон улсын үйл ажиллагаа, компани доторхи боловсон хүчний сэлгээ, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах, мэдлэг чадвар солилцох

ЭНГИЙН ВИЗНИЙ ТӨРӨЛД:

Сурах, дадлагажих, хамаатан садныдаа байх, соёлын үйл ажиллагаа

ТУСГАЙ АНГИЛЛЫН ВИЗНИЙ ТӨРӨЛД:

Тусгай үйл ажиллагаа, Япон хүний гэр бүл гэх мэт*, Япон улсад байнга оршин суух зөвшөөрөлтэй хүний гэр бүл гэх мэт, Япон улсад удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй хүн

Дараахь нөхцөлийг хангасан хүн 1 жилийн болон 3 жилийн хугацаатай, Японд байх хугацаа 15, 30, 90 хоног хүртэлх олон удаагийн виз мэдүүлэх боломжтой. Мөн олон удаагийн виз мэдүүлэгчийн гэр бүлийн хүнд /эхнэр, нөхөр/ болоод хүүхдийн хувьд олон удаагийн виз олгох боломжтой.

  • А. Олон улсад нэр хүнд бүхий нийгэм, соёл, шинжлэх ухааны зүтгэлтэн, эрдэмтэд, урлагийн алдартнууд
  • Б. Спортын өндөр амжилт гаргасан тамирчид түүний гэр бүл
  • В. Их дээд сургуулийн багшаас дээш албан тушаалын ажилтан (зөвхөн үндсэн ажилтан)
  • Г. Үндэсний эрдэм шинжилгээний хүрээлэн, үндэсний музейнүүд зэрэгт хэлтсийн даргаас дээш албан тушаал эрхэлж буй хүмүүс

Дамжин өнгөрөх виз нь нэг удаагийн орох эрх (хүчинтэй хугацаа гурван сар) ба хоёр удаагийн орох эрх нь (хүчинтэй хугацаа дөрвөн сар) эрхтэй виз байна

Сэтгэгдэл бичих

© 2021 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг