Сүүлд нэмэгдсэн

Study in USA2018, 11 сар 21. 10:02
Study in New Zealand2018, 11 сар 21. 10:00
Curriculums2018, 8 сар 10. 18:03
Why study in Australia?2018, 8 сар 10. 18:00
Education system of Australia2018, 8 сар 10. 17:58
Commonwealth of Australia2018, 8 сар 10. 17:56
Greeting2018, 8 сар 10. 17:52
Singapore2018, 8 сар 10. 17:50
The Republic of India2018, 8 сар 10. 17:46

University College, Dublin/ Ирланд улс

2018 оны 8-р сарын 1    10 цаг 33 минут

University College, Dublin 

Танилцуулга 

Ирландын Дублинд байрлах судалгааны их сургууль юм. Тус сургууль нь 1500 багш ажилтан, 33000 оюутантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг Ирландын хамгийн том их сургуулиудын нэг юм. Их сургууль нь 1854 онд байгуулагдан 1997 онд нэрээ Ирландын Дублиний үндэсний их сургууль болгон өөрчилж улмаар 1998 оноос University College Dublin - National University of Ireland, Dublin гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулах болсон.

University College Dublin нь Дублин хотод хэд хэдэн кампустай бөгөөд их сургуулийн ихэнх факультетууд хотын төвөөс өмнөд хэсэгт 4 километрийн зайд орших Belfield-д байрлах кампуст байдаг.

Их сургууль нь Европын шилдэг их сургуулиудын нэгээр байнга нэрлэгддэг ба их сургуулийн төгсөгчид дундаас 5 Нобелийн шагналтан төрөн гарсан байдаг. 2016 онд QS дэлхийн их сургуулиудын жагсаалтаар их сургууль нь сургалтынхаа чанараар дэлхийд 176-д, төгсөгчдийн ажлын боломжоороо 200 их сургуулиас 151-т оржээ.

Сүүлийн жилүүдэд их сургуулийн олон улсад эзлэх байр суурь тасралтгүй өссөөр ирсэн бөгөөд дэлхийн шилдэг боловсролын байгууллагуудын тоонд зүй ёсоор багтдаг. Мөн их сургууль нь Ирландын хамгийн их гадаад оюутан сургадаг, хамгийн томих сургууль болохынхоо хувьдих сургуулийн Ирландын хөгжил дэвшилд оруулж буй хувь нэмэр өндрөөр үнэлэгддэгийн зэрэгцээ шинэ техник технологийн нээлт, судалгааны шинжилгээний ажлуудад идэвхтэй оролцож дэмжлэг туслалцаа үзүүлдэг.

Их сургуульд хийгдсэн судалгаа, шинэ нээлтүүд нь хувь эрдэмтэд, том, жижиг судалгааны бүлгүүд, шинээр үйлажиллагаагаа эхлүүлж буй компаниуд, үйлдвэр эрхлэгчид болон бусад түншүүдтэй тогтоосон хамтын ажиллагааг хамарсан байдаг ба их сургуулийн судалгаанууд нь маш өргөн хүрээг хамарсан, дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа олон асуудалд шийдэл олоход чиглэгдсэн байдаг.

Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага

IELTS: 6.0

TOEFL: 90 /бүх төвшний оноо хамгийн багадаа 20 байх/

Веб сайт: http://www.ucd.ie/

 

Сэтгэгдэл бичих

© 2021 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг